Бидний туршлага
Бид салбарын эдийн засаг, менежмент, маркетингийн судалгаа шинжилгээ гүйцэтгэх, зөвлөгөө өгөх, гадаад дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, оюутны мэдлэг, мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх, хөдөө орон нутгийн иргэд, байгууллага, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, орчин үеийн технологийн ололтыг байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, судалгааны мэдээний бааз бүрдүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг гүйцэтгэж ирсэн.
АЖЛЫН ТУРШЛАГА
2021 он
Төслийн Нэр: Техник туслалцааны төсөл ТА-6584 MON
Санхүүжүүлэгч байгууллага: Азийн хөгжлийн банк
Захиалагч байгууллага: Мон консалт ХХК
Гүйцэтгэсэн хугацаа: 2021 он
Хийгдсэн ажил: Ковид-19 цар тахлын хямралын үе дэх хүнсний нийлүүлэлтийн сүлжээний доголдлоос үүдэлтэйгээр хүнсний бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, өрхийн бодит орлогод үзүүлэх нөлөө, Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын нөлөөг зэргийг тодорхойлохыг зорьсон судалгааны санал асуулгыг текник туслалцааны төслөөс сонгогдсон сонгогдсон 8 аймгийн 16 сум, нийслэлийн 6 дүүргээс түүвэрлэн судалгаа авсан.
Үр дүн: Сонгогдсон нийт 443 нэгжээс асуулга судалгаа авч Монгол, Англи хэл дээр тайлан бичигдсэн.
Төслийн Нэр: “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл, “Mонгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн ажлын байрны эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлох” судалгаа
Санхүүжүүлэгч байгууллага: МУЗГ, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам.
Захиалагч байгууллага: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)
Гүйцэтгэсэн хугацаа: 2021 он
Хийгдсэн ажил: “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн ажлын байрны эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлох” судалгааны ажлын хүрээнд МУ-ын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг цогц байдлаар авч үзэж, эрэлт болон нийлүүлэлт хоорондын нийцгүй байдлыг залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон алслагдсан бүс нутгийн иргэдийн түвшинд судлан тодорхойлж, эрэлт, нийлүүлэлтийн ирээдүйн чиг хандлагыг гарган санал, дүгнэлт, зөвлөмжүүдийг боловруулсан.
Үр дүн: Судалгааны ажлын монгол, англи хэлээр бичигдсэн тайлан болон судалгааны үр дүнгээр нийтлэл хэвлэгдсэн.
2020 он
Төслийн Нэр: Ховд аймгийн Мөст сумын хөгжлийн стратеги төлөвлөгөө 2030
Санхүүжүүлэгч байгууллага: Мөст сумын ЗДТГ
Захиалагч байгууллага: Мөст сумын ЗДТГ
Гүйцэтгэсэн хугацаа: 2020 он
Хийгдсэн ажил: Мөст сумын нөхцөл байдлын шинжилгээ хийж, 2030 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулсан.
Төслийн Нэр: Төв аймгийн Заамар сумын хөгжлийн стратеги төлөвлөгөө 2030
Санхүүжүүлэгч байгууллага: Заамар нутгийн хөгжлийг дэмжих сан
Захиалагч байгууллага: Заамар сумын ЗДТГ
Гүйцэтгэсэн хугацаа: 2020 он
Хийгдсэн ажил: Заамар сумын нөхцөл байдлын шинжилгээ хийж, 2030 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулсан.
Төслийн Нэр: Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих (SRECA)
Санхүүжүүлэгч байгууллага: ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ).
Захиалагч байгууллага: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ).
Гүйцэтгэсэн хугацаа: 2019 – 2020 он
Хийгдсэн ажил: Монгол улсын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд зориулсан БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхрийн мах, махан бүтээгдэхүүн экспортлох цогц гарын авлага.
- Танилцуулга (татах)
- Гарын авлага (татах)
- Хавсралт (татах) (хавсралтын жагсаалт)
Төслийн Нэр: Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих (SRECA)
Санхүүжүүлэгч байгууллага: ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ).
Захиалагч байгууллага: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ).
Гүйцэтгэсэн хугацаа: 2019 – 2020 он
Хийгдсэн ажил: Монгол улсын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд зориулсан БНХАУ-д адууны мах экспортлох цогц гарын авлага
- Танилцуулга (татах)
- Гарын авлага (татах)
- Хавсралт (татах) (хавсралтын жагсаалт)
Төслийн Нэр: Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих (SRECA)
Санхүүжүүлэгч байгууллага: ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ).
Захиалагч байгууллага: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ).
Гүйцэтгэсэн хугацаа: 2019 – 2020 он
Хийгдсэн ажил: Монгол улсын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд зориулсан БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхрийн мах, махан бүтээгдэхүүн экспортлох цогц гарын авлага.
- Танилцуулга (татах)
- Гарын авлага (татах)
- Хавсралт (татах) (хавсралтын жагсаалт)
Төслийн Нэр: Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих (SRECA)
Санхүүжүүлэгч байгууллага: ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ).
Захиалагч байгууллага: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ).
Гүйцэтгэсэн хугацаа: 2019 – 2020 он
Хийгдсэн ажил: Монгол улсын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд зориулсан БНХАУ-д адууны мах экспортлох цогц гарын авлага
- Танилцуулга (татах)
- Гарын авлага (татах)
- Хавсралт (татах) (хавсралтын жагсаалт)
2019 он
Төслийн Нэр: “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн II шатны хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээ.
Санхүүжүүлэгч байгууллага: Монгол Улсын ХХААХҮЯ.
Захиалагч байгууллага: Монгол Улсын ХХААХҮЯ.
Хугацаа: 2019 он
Хийгдсэн ажил: Тус хөтөлбөрийн II шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийсэн.
Төслийн Нэр: “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээ
Санхүүжүүлэгч байгууллага: Монгол Улсын ХХААХҮЯ
Захиалагч байгууллага: Монгол Улсын ХХААХҮЯ
Хугацаа: 2019 он
Хийгдсэн ажил: Тус бодлогын баримт бичигт тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийсэн.
2013 – 2018 он
Төслийн нэр: Монгол улсад төмсний зах зээлийг бүсчилэн хөгжүүлэх боломжит хувилбарын судалгаа.
Санхүүжүүлэгч байгууллага: МХГТХ.
Захиалагч байгууллага: МХГТХ.
Төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа: Монгол улсад төмсний зах зээлийг бүсчилэн хөгжүүлэх боломжит хувилбарын судалгаа”-г төвийн бүсийн аймгуудад түшиглэн хийсэн ба төмсний зах зээлийг бүсчилсэн байдлаар хөгжүүлэх хувилбар, боломжийг судлаж, бүсчилсэн хөгжлийн хувилбар, боломжийн талаарх зөвөлгөө, санал боловсруулсан.
Үр дүн: Судалгааны ажлын монгол хэлээр бичигдсэн тайлан болон судалгааны үр дүнгээр нийтлэл хэвлэгдсэн.
Төслийн нэр: Ногоон-Алт хөтөлбөр.
Санхүүжүүлэгч байгууллага: Швейцарийн хөгжлийн агентлаг.
Захиалагч байгууллага: Швейцарийн хөгжлийн агентлаг.
Төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа: Монгол улсын төмсний салбарын зардал өгөөжийн шинжилгээ”-г газар тариалангийн бүс нутагт түшиглэн хийсэн ба тус бүс нутгийн зах зээлийн судалгааны боловсруулалт, шинжилгээ хийж, төмсний зах зээлийн хөгжлийг бүс нутгаар тодорхойлохтой холбоотой зөвөлгөө, зөвлөмж боловсруулсан.
Үр дүн: Судалгааны ажлын монгол хэлээр бичигдсэн тайлан болон судалгааны үр дүнгээр нийтлэл хэвлэгдсэн.
Төслийн нэр: Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо.
Санхүүжүүлэгч байгууллага: Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо.
Захиалагч байгууллага: Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо.
Төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа: Нэг, хоёрдугаар ре-продукцийн үрийн төмсний зардал-өгөөжийн шинжилгээ, бизнес төлөвлөлт”-г Монгол улсын төмсний зах зээлд суурилан хийсэн ба нэг, хоёрдугаар ре-продукцийн үрийн төмсний зардал өгөөжийн шинжилгээ хийж, бизнес төлөвлөгөөг боловсруулсан.
Үр дүн: Судалгааны ажлын монгол хэлээр бичигдсэн тайлан болон судалгааны үр дүнгээр танилцуулга хийсэн.
Төслийн нэр: Ногоон-Алт хөтөлбөр.
Санхүүжүүлэгч байгууллага: Швейцарийн хөгжлийн агентлаг.
Захиалагч байгууллага: Швейцарийн хөгжлийн агентлаг.
Төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа: Орон нутгийн мэргэжилтэнүүдэд зориулсан сургалт: РурелИнвест програмаар орон нутгийн хөгжлийг бүсчилсэн байдлаар тодорхойлох боломж”-г төвийн болон баруун бүс нутагт түшиглэн гүйцэтгэсэн ба бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, тайлбарлах, мөн орон нутгийн бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр боловсруулах аргачлалын зөвлөгөө өгсөн.
Үр дүн: Судалгааны ажлын монгол хэлээр бичигдсэн тайлан болон судалгааны үр дүнгээр нийтлэл хэвлэгдсэн.
Төслийн нэр: “Ядуурал, байгаль орчны доройтлыг бууруулах санаачлага” (Poverty and Environment Initiative).
Санхүүжүүлэгч байгууллага: НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр.
Захиалагч байгууллага: МУЗГ, Сангийн Яам болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлсэн “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”.
Төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа: Үндэсний болон орон нутгийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ (ХШҮ)-ний үйл явцад тэгш хүртээмжтэй ногоон эдийн засгийн асуудлууд, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах асуудлыг тусгах талаар зөвлөгөө өгөх. Үүнд: Макро эдийн засгийн Т21 загварт ногоон эдийн засгийн асуудлыг тусган, өргөжүүлэх; “Ногоон хөгжлийн бодлого” (2014.06.13-нд УИХ-аар батлагдсан) болон “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” (2016.01.11-нд Засгийн газраар батлагдсан) боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан; Төлөвлөлт, ХШҮ хийдэг төрийн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулсан, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-д тогтвортой хөгжлийн асуудлыг тусгасан. Мөн “Ногоон эдийн засаг, ногоон хөгжил: Нэр томъёоны тайлбар” сэдэвт сургалт зохион байгуулсан, оролцогчид: Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжлийн нийгмийн хамгааллын яам, БОНХЯ, Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Боловсрол, соёл, ШУ-ны яам, Зам, тээврийн яам, Нийслэлийн тамгын газар гэсэн байгууллагуудын нийт 582 албан хаагчид.
Үр дүн: Үнэлгээний гарын авлага номонд тэгш хүртээмжтэй ногоон эдийн засгийн асуудлыг тусгасан, ногоон эдийн засагтай талаарх бодлого боловсруулагчид, төв болон орон нутгийн төлөвлөгч, хяналт-шинжилгээ үнэлгээний мэргэжилтнүүдийн мэдлэг дээшилж, чадавхижсан.
Төслийн нэр: “Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан РуралИнвестийн сургалт”.
Санхүүжүүлэгч байгууллага: “Мал аж ахуйд суурилсан амьжиргааг цогц байдлаар дэмжих” хөтөлбөр (UTF/MON/009/MON).
Захиалагч байгууллага: НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага.
Төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа: Архангай, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн сонгогдсон 15 сумын мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч 35 мэргэжилтэнд НҮБ-н ХХААБ-н Хөрөнгө оруулалтын төвөөс боловсруулсан РуралИнвестийн (Mодуль 1: Орон нутгийн хөрөнгө оруулалтын хэрэгцээг оролцооны аргаар тодорхойлохын ач холбогдол, Модуль 2: Орлого бий болгодог болон орлого бий болгодоггүй төслийн хураангуй бэлтгэх, боловсруулах үнэлэх, Модуль 3: Орлого бий болгодог болон орлого бий болгодоггүй дэлгэрэнгүй төслийг бэлтгэх, боловсруулах, үнэлэх) талаарх мэдлэг, чадвар олгох сургалтыг явуулсан.
Үр дүн: Дээрх 5 аймагт Хөдөө Аж Ахуйн Маркетинг төслийн хүрээнд 15 тэрбум орчим төгрөгийн төсөл хэрэгжсэн.
Төслийн нэр: “Сумын зохицуулах хорооны гишүүд, дэд төслийн санал боловсруулж буй малчид, тариаланчдын хоршоо, компани, бүлэг, ЖДҮ эрхлэгчдэд зориулсан Рүралинвест сургалт”,
Санхүүжүүлэгч байгууллага: “Мал аж ахуйд суурилсан амьжиргааг цогц байдлаар дэмжих” хөтөлбөр (UTF/MON/009/MON),
Захиалагч байгууллага: НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага,
Төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа: Завхайн аймгийн Цэцэн-Уул, Яруу сумдын нийт 56 оролцогчдод (Цэцэн-Уул сум-26, Яруу сум-30, Үүнээс төслийн Сумын Зохицуулах Хорооны гишүүд 10, ЗҮБ-ийн мэргэжилтэн 2, Хоршоо, компанийн төлөөлөгч 14, малчид, малчдын бүлгийн төлөөлөгч 5, эрхэлсэн ажилгүй 15, МЭҮТ-ийн болон бусад мэргэжилтнүүд 10) РуралИнвест программын хүрээнд оролцооны аргыг ашиглан төслийн санаа гаргаж ирэхэд дадлагажуулах, төсөл боловсруулах үндсэн ойлголт өгч төсөл боловсруулахад дадлагажуулах, төсөл боловсруулах явцад зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулсан,
Үр дүн: Энэ 2 сумаас Хөдөө Аж Ахуйн Маркетинг төсөлд нийт 100 орчим төслийн санал ирүүлж, 20 орчим хувь нь дэмжигдсэн.
Төслийн нэр: Отгонтэнгэр рашаан сувилал ТӨҮГ.
Санхүүжүүлэгч байгууллага: Отгонтэнгэр рашаан сувилал ТӨҮГ.
Захиалагч байгууллага: Отгонтэнгэр рашаан сувилал ТӨҮГ.
Төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа: “Отгонтэнгэр рашаан сувилалын бизнес төлөвлөгөө”-г боловсруулсан.
Үр дүн: Отгонтэнгэр рашаан сувилал ТӨҮГ бизнес төлөвлөгөөтэй болсон.
Төслийн нэр: МУЗГ, ХХААХҮЯ.
Санхүүжүүлэгч байгууллага: МУЗГ, ХХААХҮЯ.
Захиалагч байгууллага: МУЗГ, ХХААХҮЯ.
Төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа: “Улаанбуудайн өртгийн судалгаа”-г тариалангийн гол бүс нутгуудын өрх гэр, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгох замаар гүйцэтгэсэн ба уг түүвэр судалгаагаар 1 тн улаанбуудайн шууд материал, хөдөлмөрийн зардал, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, шууд бус бусад зард луудыг тооцож, дүн шижилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн.
Үр дүн: Судалгааны ажлын монгол хэлээр бичигдсэн тайланг тус яаманд хүлээлгэн өгсөн.
Төслийн нэр: Mнгол улсын ТХГН-ийн сүлжээг бэхжүүлэх нь (SPAN).
Санхүүжүүлэгч байгууллага: НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль хамгаалах сан.
Захиалагч байгууллага: МУЗГ, ХХААХҮЯ.
Төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа: “Хангайн нурууны БЦГ-ын экосистемийн үйлчилгээний салбарын хөгжилд оруулж буй хувь нэмэр буюу эдийн засгийн үнэ цэнэ” судалгааны ажлын хүрээнд Архангай аймгийн Булган, Их тамир, Хотонт, Цэнхэр, Чулуут сумд, Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт сумд болон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга, Хархорин, Хужирт сумдын зорилтот салбаруудын ТХГН-ийн экосистемийн үйлчилгээнээс хүртэж буй үр өгөөжийг тооцож, шинжилгээ хийсэн.
Үр дүн: Судалгааны ажлын монгол, англи хэлээр бичигдсэн тайлан болон судалгааны үр дүнгээр сурталчилгааны нийтлэл хэвлэгдсэн.
Төслийн нэр: Mонгол улсын ТХГН-ийн сүлжээг бэхжүүлэх нь (SPAN).
Санхүүжүүлэгч байгууллага: НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль хамгаалах сан.
Захиалагч байгууллага: МУЗГ, ХХААХҮЯ.
Төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа: “Хан Хэнтийн ДЦГ-ын экосистемийн үйлчилгээний салбарын хөгжилд оруулж буй хувь нэмэр буюу эдийн засгийн үнэ цэнэ” судалгааны ажлын хүрээнд Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр сумд, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сумд болон Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт сумдын зорилтот салбаруудын ТХГН-ийн экосистемийн үйлчилгээнээс хүртэж буй үр өгөөжийг тооцож, шинжилгээ хийсэн.
Үр дүн: Судалгааны ажлын монгол, англи хэлээр бичигдсэн тайлан болон судалгааны үр дүнгээр сурталчилгааны нийтлэл хэвлэгдсэн.
Төслийн нэр: Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо.
Санхүүжүүлэгч байгууллага: Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо.
Захиалагч байгууллага: Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо.
Төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа: “Баруун бүсийн төмсний үржүүлэгчдэд зориулсан бизнес төлөвлөгөө, ТЭЗҮ: Зардал-өгөөжийн шинжилгээ боловсруулах сургалт”-ын хүрээнд төмсний үр үржүүлэгчдэд бизнесээ өргөтгөх, хөрөнгө оруулалт хайж олох, шинэ бизнесийн ТЭЗҮ боловсруулах хялбаршуулсан аргачлал зааж сургасан.
Үр дүн: Сургалтанд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгж өөрсдийн бизнесийг өргөтгөх, хөрөнгө оруулалт босгох, шинэ бизнес эхлүүлэх ТЭЗҮ боловсруулах аргачлал эзэмшсэн.
Төслийн нэр: Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо.
Санхүүжүүлэгч байгууллага: Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо.
Захиалагч байгууллага: Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо.
Төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа: “Зүүн болон Говийн бүсийн төмсний үржүүлэгчдэд зориулсан бизнес төлөвлөгөө, ТЭЗҮ: Зардал-өгөөжийн шинжилгээ боловсруулах сургалт” -ын хүрээнд төмсний үр үржүүлэгчдэд бизнесээ өргөтгөх, хөрөнгө оруулалт хайж олох, шинэ бизнесийн ТЭЗҮ боловсруулах хялбаршуулсан аргачлал зааж сургасан.
Үр дүн: Сургалтанд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгж өөрсдийн бизнесийг өргөтгөх, хөрөнгө оруулалт босгох, шинэ бизнес эхлүүлэх ТЭЗҮ боловсруулах аргачлал эзэмшсэн.
Төслийн нэр: НҮБ-ын ХХААБ.
Санхүүжүүлэгч байгууллага: НҮБ-ын ХХААБ.
Захиалагч байгууллага: НҮБ-ын ХХААБ.
Төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа: “РуралИнвест хөрөнгө оруулалтын багцыг Монгол улсын хэмжээнд бүсчилсэн байдлаар нэвтрүүлэх боломжийн судалгаа”-ны ажлын хүрээнд 2013 онд гүйцэтгэсэн ажлын үргэлжлэл болгон нэгэнт бий болгосон материаллаг болон оюуны чадавхийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломжит хувилбаруудыг судалж, төслийн санал боловсруулсан.
Үр дүн: Уг судалгааны ажлын монгол, англи хэлээр бичигдсэн тайлан болон судалгааны үр дүнгээр танилцуулга хийсэн.
Төслийн нэр: СҮҮ ХК.
Санхүүжүүлэгч байгууллага: СҮҮ ХК.
Захиалагч байгууллага: СҮҮ ХК.
Төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа: “Хөдөө аж ахуйн үндэсний бүтээн байгуулалтын халх гол бүс нутагт тэжээлийн үйлдвэр байгуулах төсөл” боловсруулсан.
Үр дүн: СҮҮ ХК тэжээлийн үйлдвэр байгуулах төсөлтэй болсон.