Энэ оны 7 дугаар сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 6,730.7 сая ам.доллар гарч, тэнцэл 846.6 сая ам.долларын ашигтай гарчээ. Зөвхөн 7 дугаар сард 960.6 сая ам.долларын экспорт, 482.1 сая ам.долларын импорт хийсэн байна.Энэ оны эхнээс алдагдалтай явж ирсэн гадаад худалдааны тэнцэл 5,6 дугаар сард ашигтай гарсныг бид мэдээлж байсан.
Экспорт 6 дугаар сард өмнөх сараас 188.7 сая ам.доллароор, үүн дотор уул уурхайн салбарын экспорт 148.9 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: eagle.mn

хариулах