Нүүрсний экспорт нэмэгджээ

Нүүрсний экспорт өнгөрсөн сард нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газрын статистик харууллаа.  Гашуунсухайт, Шивээхүрэн, Ярант, Хангийн боомтоор гаргасан нүүрсний автомашины тоо COVID 19 цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрчээ.

Оны эхний найман сард нийт экспортын 26 хувийг чулуун нүүрс дангаараа бүрдүүлжээ. Нийт 15.2 сая тонн чулуун нүүрсийг 1.16 тэрбум ам.доллароор экспортолсныг тус газраас мэдээллээ. Тодруулбал, наймдугаар сард 3.6 сая тонн чулуун нүүрс экспортолсон байна. Энэ нь долоодугаар сарын экспортоос бараг хоёр дахин өндөр дүн болжээ.

Эх сурвалж: eagle.mn

хариулах

Your email address will not be published.